Газар хөдлөлтөд өртсөн дүүргүүдэд цэргийн нэмэлт хүч илгээнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлтөд өртсөн дүүргүүдэд цэргийн нэмэлт хүч илгээнэ

Чилийн газар хөдлөлтөд өртсөн дүүргүүдэд нэмэн 7000 цэрэг илгээх болсноо тус орны Ерөнхийлөгч Мишель Бачелет зарлав. Дээрэм тонуул, галдан шатаах хэрэг олноор гарч, эмх замбараагүй байдал газар аваад байгааг тогтворжуулахын тулд үүнийг хийж байгаагаа Ерөнхийлөгч мэдэгджээ. Газар хөдлөлт болон цунамид нэрвэгдсэн Номхон далайн баруун эргийн бүсэд таван мянган цэрэг очиж байгааг тэр батлан хэлсэн байна. Тэд тэнд байгаа 1000 цэрэгтэй нийлэн хэв журам сахиулах гэнэ. Мөн хэдэн зуун цэргийн албан хаагч Консепсьон хотод очсон байна. Хоёрдугаар сарын 28-наас гамшигт нэрвэгдсэн бүсэд онцгой байдал тогтоосон ба тэр нь хулгай дээрэмтэй тэмцэх зорилгоор хийгдсэн байна. Газар хөдлөлтөөр амь үрэгдэгсдийн тоо 723 болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж