Oprah Winfrey төрсөн дүүгээ олжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Oprah Winfrey төрсөн дүүгээ олжээ

Шоу нэвтрүүлгийн хатан хаан Oprah Winfrey өчигдөр орой цацагдсан "The
Oprah Winfrey Show" нэвтрүүлгээрээ өөрийн төрсөн дүүгээ танилцууллаа.
Тэрбээр төрсөн дүүтэй гэдгээ мэддэггүй байсан ба түүний ээж Vernita Lee
1963 онд нууцаар төрж, хүүхдээ асрамжийн газарт өгсөн аж.
Тэр үед Oprah 9 настай байсан ба аавтайгаа хамт амьдардаг байжээ. Тиймээс ээжийгээ жирэмсэн байсныг нь ч мэдээгүй гэнэ.
Oprah
Winfrey-гийн эх нэгтэй, эцэг өөртэй төрсөн дүүг Patricia гэдэг бөгөөд
тэрбээр нэрт хөтлөгчийн дүү гэдгээ 2007 онд мэдсэн байна. Энэхүү мэдээ
шоу бизнесийн ертөнцөд томоохон сенсаац болно гэж мэдэж байсан учраас
өнөөг хүртэл нууцалж явжээ.
Oprah Winfrey “Patricia хэзээ ч миний дүү
гэдгээ хэвлэлд ярьж байгаагүй. Тэр үүгээр мөнгө олох гэж оролдож
байгаагүй” хэмээн ярьжээ.
Мөн тэрбээр ээжээсээ “Яагаад Patricia-г
асрамжийн газар өгөх болсон бэ. Яагаад үүнийгээ өнөөг хүртэл нууцалсан
бэ?” хэмээн асуухад “Би түүнийг өсгөж чадахгүй байсан. Тийм учраас
асрамжийн газарт өгсөн” хэмээн ээж Vernita Lee нь хариулжээ.
Одоогоор
нэрт хөтлөгчийн дүү Patricia Milwaukee-д амьдарч байгаа ба эгчтэйгээ
анх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Талархлын баяраар уулзсан байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж