17 өдрийн турш 5 тивийн тамирчдыг цас мөсөн дээр нэгтгэн нөхөрлүүлсэн Ванкуверийн өвлийн Олимп хөшгөө татлаа. Наадмын сүүлийн өдөр хоккейн эрэгтэйчүүдийн финалын тоглолт болсон бол мөн гүйлтийн цанын бөөн гараатай 50 км-ийн уралдаан болсон юм. Гараанаас 48 тамирчин гарснаас Норвег, Герман, Шведийн цаначид тэргүүн эгнээнд явж харин медальт байрны төлөөх өрсөлдөөнд Канадын Девон Кершав, Германы Тобиас Ангерер нар хүчтэй өрсөлдсөн ч хүрэл медальтнаас 5 доль хоцорч шагналт байруудад шалгарлаа. Тэргүүлэгчдээс Норвегийн цаначин Петер Нортхагийн хувьд тэрээр өмнөх өдрүүдэд 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртээд байсан юм. Мөн Дэлхийн цом, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд сүүлийн хэдэн жил ганцаараа ноёрхож байгаа түүнийг дийлэх тамирчин гарсангүй. Ингээд Нортхаг 50 км замыг 2 цаг 5 минут 35 секунд 5 долийн амжилтаар туулсан бол араас нь мөшгөж явсан Германы цаначин Аксел Тайхман түүнээс 3 доль хоцорч барианд орсноор Олимпын наадмын 2 дахь мөнгөн медалиа хүртжээ. Харин 3-р байрт эрэгтэйчүүдийн 4х10 км-ийн буухиа уралдаанд түрүүлж алтан медаль хүртсэн Шведийн тамирчин Иохан Олсен тэргүүлэгчээс 1 секундээр хоцорсноор энэ удаагийн Олимпын наадмаас 2 дахь хүрэл медалиа гардлаа.
“Score” studio. Б.Батсайхан
“Score” studio. Б.Батсайхан