М.Оуэн хэдэн долоо хоног талбайд гарахгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

М.Оуэн хэдэн долоо хоног талбайд гарахгүй

Английн хөлбөмбөгийн холбооны лигийн цомын тэмцээний шигшээ тоглолтод Манчестер Юнайтед баг 2:1  харьцаатай Астон Вилла багийг хожиж цомын эзнээр тодорсон. Тухайн тоглолтод оролцож 12 дахь минутад тооны харьцааг нээсэн  МанЮ-гийн довтлогч Майкл Оуэн хагас цагийн завсарлагын өмнөхөн гэмтлийн улмаас талбайг орхисон билээ. Түүний гэмтлийн тухай шинэ мэдээ гарсан нь гуяны гэмтэл авч ахин хэдэн долоо хоногийг эмнэлэгт өнгөрүүлэх нь тодорхой болсон байна. 30 настай довтлогч сар гаран талбайд гарахгүй байсны эцэст лигийн цомын тэмцээний шигшээд гараанд гарч гоолоор тоглолтыг эхлүүлсэн ч эцэст нь гунигт үр дүнд ийнхүү хүрлээ.

“Score” studio. А.Анхбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж