Х.Накатагийн гутал 1,5 сая ам.доллар хүрлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Х.Накатагийн гутал 1,5 сая ам.доллар хүрлээ

Японы хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч байсан тус улсын хамгийн алдартай хөлбөмбөгч Хидетоши Наката газар хөдлөлтийн улмаас гамшигт нэрвэгдсэн Гайтигийн ард түмэнд тусламж үзүүлэх зорилгоор өөрийн хөлбөмбөгийн хос гутлыг дуудлага худалдаанд оруулжээ. 2006 онд Германд болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтын хүрээнд Япон Хорватын эсрэг тулаанд Наката уг хөлбөмбөгийн гутлыг өмсөж байсан бөгөөд интернэтээр явуулсан дуудлага худалдаагаар түүний гутал 1,5 сая ам.доллараар зарагджээ. Тэрхүү тоглолтод Япон Хорваттай 0:0-ээр тэнцэж, дараа нь Бразилийн багт 4:1-ээр хожигдон тэмцээнээ дуусгаж байсан юм. Х.Наката дуудлага худалдаанаас олсон бүх мөнгөө Гайтигийн ард түмэнд хандивлана гэдгээ мэдэгджээ. Энэ оны 1-р сарын 12-нд Гайтид магнитуудын 7,3 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 300 мянган хүн амь насаа алдаад байгаа юм.

“Score” studio. А.Анхбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж