Бөхчүүд сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Бөхчүүд сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

Сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клубээс үндэсний бөхчүүдийн дунд зохион байгуулдаг сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сард болох ажээ. Тус клубээс бөхчүүдийн сагсан бөмбөгийн цомын төлөөх тэмцээнийг таван жил дараалан явуулж байгаа ба гуравдугаар сарын 24, 25-нд болох тэмцээнд өрсөлдөх багуудыг өнөөдрөөс бүртгэж эхлээд байна.

Монгол Улсын аварга, арслан, заан, начин тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит бөхчүүд сагсан бөмбөгөөр хэрхэн өрсөлдөхийг сонирхох боломж олгох уг тэмцээн Спортын төв ордонд болно. Тэмцээнийг ивээн тэтгэж, хамтран ажиллах сонирхолтой байгууллага, хувь хүмүүс болон тэмцээнд оролцохыг хүссэн багууд “Мөнгөн цагариг” клубын 96968474 дугаарын утсанд хандана уу.
Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж