2010 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Болор Украин Улсын Элчин сайд Юрии Костенког Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Монгол-Украины харилцааны өнөөгийн байдлыг хэлэлцэж, хоёр улсын харилцааны хүрсэн түвшинг бататгах, худалдаа, эдийн засаг, соёл шинжлэх ухааны болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх, хоёр талын худалдаанд манай улсын экспортыг нэмэгдүүлэх, арга замын талаар талууд санал солилцов. Монгол улсын ерөнхийлөгчийг энэ онд Украинд айлчлуулах, энэ үеэр Монгол Украины бизнесийн засгийн форум зохион байгуулах боломжийг украины тал судалж үзэхээр болов. Эл айлчлалын агуулга, үр дүнг баяжуулах үүднээс хоёр талдаа судалж буй Соёлын хэлэлцээр, Онцгой байдлын үед хамтран ажиллах зэрэг Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд эртнээс тохиролцож бэлэн болгохын чухлыг талууд санал нэгтэй цохон тэмдэглэв.
Мөн Украин улсын Гадаад харилцааны сайд П.Порошенкогоос Монгол улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт ирүүлсэн урилгыг Элчин сайд Юрии Костенко энэ үеэр мөн дэд сайд Б.Болорт гардуулав.
Соёл, хүмүүнлэгийн хэлхээ холбоог өргөтгөх,тухайлбал монгол сурагчдыг Украины Артекийн олон улсын пионерийн зусланд цөөн боловч тоогоор амруулах зорилгоор хоёр улсын хүүхдийн холбогдох байгуулагуулагуудын эл чиглэлээрх хамтын ажиллагаанд нь бүх талын дэмжлэг үзүүлэхээр хоёр тал тохиролцов.