Их Британийн парламентад Монголын талаар мэдээлэл хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Их Британийн парламентад Монголын талаар мэдээлэл хийжээ

2010 оны хоёрдугаар сарын 24-нд Их Британийн Парламентын Нийтийн танхимын гишүүдийн дунд Монгол, Британийн харилцааны асуудлаар хэлэлцүүлэг болж, Монгол, Британийн Парламентын дарга, Парламентын гишүүн Жон Гроган Монгол, Британийн харилцааны асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.
Энэхүү хэлэлцүүлэг Монгол Улс болон хоёр орны харилцааны өргөн хүрээтэй асуудлыг, тухайлбал, Монгол Улсад өрнөсөн ардчилсан хувьсгал, ардчилсан үйл явц, 2008 оны сонгууль, сонгуулийн дүнгээрх үйл явц, Монгол орны эдийн засгийн өнөөгийн байдал, тэр дундаа уул уурхайн салбар, Рио Тинто компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, өнөө жилийн өвөлжилтийн хүндрэл, цаазаар авах ялыг хориглох тухай Ерөнхийлөгчийн зарлиг зэрэг олон асуудлыг хөндөж тавьсан нь нөхцөл байдлыг бодитойгоор таниулан мэдээлсэн ач холбогдол бүхий чухал арга хэмжээ болов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж