Д.Тэрбишдагва шүүхэд шалгуулахад бэлэн

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Д.Тэрбишдагва шүүхэд шалгуулахад бэлэн

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн гишүүдийн намын удирдлагууддаа өргөн барьсан ил захидал, шаардлага нэлээд хэл ам дагуулсан. Тэр дундаа дээрх хоёр гишүүн намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхтэй ам мурийсан нь өчигдөр намын дэргэдэх залуучуудын холбоог жагсаал зохион байгуулахад хүргэсэн. Харин өчигдрийн жагсаалыг Д.Тэрбишдагва гишүүн “Би хүн алж хүрээ талдаг хүн биш. Залуучуудын холбооны залуусыг “ална” гэж юу байхав дээ. Ардын намынхан өөрсдөө залуусыг босгоно гэсэн. Бодвол үүнийх нь хариу юм байгаа биз” гэлээ. Мөн тэрбээр “Хэрэв хүн “ална” гээд “алчихдаг” бол шүүхэд шалгуулахад бэлэн” гэлээ. Д.Тэрбишдагва өчигдөр ахмадуудтайгаа уулзахаар тойрогтоо ажилласан.

    Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж