Шилдэг гэрэл зурагчин энэ сарын 3-нд тодорно

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

Шилдэг гэрэл зурагчин энэ сарын 3-нд тодорно

Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо,Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран МАХН-ын 89 жилийн ой ,"Эх орончдын өдөр"-т зориулсан "Энх цагийн эх орончид" гэрэл зургийн уралдааныг анх удаагаа  зохион байгуулж байгаа аж. Уралдаанд үндэсний өдөр тутмын сонины фото сурвалжлагч нар, чөлөөт уран бүтээлчид нийлсэн 70 гаруй  уран бүтээлчийн 200 гаруй  гэрэл зураг иржээ. Шилдэг гэрэл зурагчинг энэ сарын 3-нд тодруулах юм байна. Тэргүүн байранд шалгарсан гэрэл зургийн эзнийг 500 мянган төгрөгөөр урамшуулах аж. "Монголын залуучууд гэрэл зургийг ихээхэн сонирхдог болсон. Тиймээс залуучууд маань эх орноо ямар нүдээр харж байгааг мэдрэх нь уралдааны зорилго" хэмээн МАХСЗХ-ны улс төрийн ажилтан  А.Энхжаргал ярилаа.
Б.Анхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж