УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Лу.Гантөмөр, Ш.Сайхансамбуу, Д.Энхбат нарын гишүүд 25 дугаар суваг телевизээр пүрэв гаригийн үдэш дамжуулдаг “Дуусдаггүй яриа” шууд ярилцлагыг хөтөлдөг болсоор удаж байгаа. Сар шинийн өмнө Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нийгмийн халамжийн бодлогын шинэчлэлийн асуудлаар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх усны бодлогын асуудлаар “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэгт орж, гишүүдэд “байцаагдсан”. Харин өнгөрсөн пүрэв гаригийн шууд ярилцлагыг Лу. Гантөмөр гишүүн хөтлөх ёстой байсан ч сар шинийн телевизүүдийн эфирийн цагт баярын “уур амьсгал” арилаагүй байсан тул нэвтрүүлгийг хойшлуулжээ. Харин ирэх долоо хоногийн пүрэв гаригийн 22.00 цагаас дамжуулах шууд ярилцлагыг Лу.Гантөмөр гишүүн засаг захиргааны нэгжийн хуваарийн шинэчлэлтийн асуудлаар хөтлөн явуулах юм байна.
Б.ЗАЯА
2010 оны 2 сарын 20
Б.ЗАЯА
2010 оны 2 сарын 20