Британи бүсгүй нойлын өрөөнд амаржжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Британи бүсгүй нойлын өрөөнд амаржжээ

Шарон Виллоуби гэгч британи эмэгтэй сувилагч нарын хайхрамжгүй байдлаас болж эмнэлгийн бие засах өрөөнд амаржжээ. Бүсгүй сувилагч нарыг дуудан туслаарай хэмээн хашгирч, түргэн тусламжийн хонх дарсан  боловч тэд түүнийг кофе авчруулах гэж байна хэмээн бодсон гэнэ.
Харин бүсгүй бие засах өрөөнд  хүүхдээ төрүүлснээс хойш 15 орчим минутын дараа  л тэд иржээ. Гэвч бүсгүй сувилагч нар өөрт нь ингэж хандсаныг санаатай үйлдэл гэж үзсэн хэвээр байгаа аж.
Бүсгүй бие засахаар нойлын өрөө ороход өвдөж эхэлсэн бөгөөд хүүхэд төрсөн даруйд бүсгүйн нөхөр амжиж эх барьж авсан гэнэ. Тэд тусламж дуудан хашгирч хонх дарсан боловч хэн ч ирээгүй байна.
Нөхөр нь эхнэрээ суултуураас босоход нь тусалж, ослын хонх дарсаар байжээ. Харин бүсгүй цус алдаж эхлэхэд тэрээр тусламж дуудахаар гүйсэн байна.
Хос хоёр энэ явдлын улмаас шүүхэд гомдол гаргахаар төлөвлөж байна. Бүсгүйн ярьж буйгаар сувилагч нар түүнийг өвдөж эхэллээ гэхэд үл тоомсорлосон аж.
"Бид хүүхдээ тэврээд нойлын өрөөнд 15 минут тусламж дуудан хашгирч, хонх дарсаар байсан ч хэн ч ирээгүй. Азаар муу зүйл л болсонгүй” гэжээ.
Шарон бүсгүй хоёр хүүхдийн ээж бөгөөд цус их алдсан учраас эмнэлэгт гурав хоног хэвтсэн байна.
Бүсгүйн нөхөр “Эхнэр маань нойлын өрөөнд ормогцоо л орилж эхэлсэн. Би ч хүүхэд гарах гэж байгааг ухаарсан.” гэжээ. Хүүхэд нойлын өрөөний суултуурт унахад тэд юу болоод байгааг ухаарчээ. Тэд хэрэв сувилагч нар бүсгүйг өвдөж эхлэхэд л биеийг нь үзсэн бол байдал арай өөр байх байсан гэж үзэж байгаа аж.
Харин ажилдаа тоомжиргүй хандсан сувилагч бүсгүйн гэр бүлээс уучлал гуйсан байна.
Эмнэлгийн ослын дохио тухайн үед хэвийн ажиллаж байсныг баталсан ч яагаад хариу өгөөгүйгээ тайлбарлаагүй гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж