Азийн гоо үзэсгэлэн Ванкуверийг байлдан дагуулав

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

Азийн гоо үзэсгэлэн Ванкуверийг байлдан дагуулав

Өвлийн олимпийн тоглолт дуусч байна. Олон сайхан үйл явдал түүх болон үлдэв. Тэдний нэг Азийн үзэсгэлэнт тамирчдыг дурьдахгүй өнгөрч болохгүй биз. Ванкуверийн уран гулгалтын сүүлчийн алтан медалийг Өмнөд Солонгосын Ким Ён А авсан. Эмэгтэйчүүдийн ганчаарчилсан тоглолтод түүнтэй эн зэрэгцэх хүн байгаагүйг батлан шүүгчид 19 настай уран гулгагчийг 228,56 оноогоор үнэлэв. Олимпийн шинэ аварга мөнгөн медальт япон бүсгүй Мао Асадагаас 23,01 оноогоор илүү байв. Гуравдугаар байрны хүрэл медалийг канад бүсгүй Жанни Рошед хүртэв.

Багийн ялалт:

Шодолтоор лидерүүд бие биенийхээ эсрэг гарч тоголцгоолоо. Эхлээд өөрийн хөтөлбөрийг Ким Ёи А үзүүлэв. Анхны өдрийнх шигээ л өөрийн давуу гэдэгт тэр эргэлзээ гаргасангүй. Гурвал лутц+гурвал тулуп, хос аксель+ гурвал тулуп  гээд цувал үсрэлт, эргэлтээ тэрээр итгэлтэй, алдаагүй, гоё хийлээ. Брайан Орсерийн шавь нь бүх элементүүддээ мэдэгдэхүйц давуу нэмэгдэл үнэлгээ авлаа. Эргүүлэг, эргэлтүүд нь дөрөв дэх төвшний гүйцэтгэлийн дээд оноогоор үнэлэгдлээ. Нэг үгээр Ким Ён Агийн гулгалтыг техник, жүжиглэлт, , дэглэлт, аялагаараа үлгэр жишээ гээд хэлэхэд  хилсдүүлэхгүй. Энэ бүсгүй уран гулгагчийн авъяасаар байгалаас заяагдсан ажээ. Гэсэн ч түүний амжилтын төлөө  өндөр ангилалын мэргэжилтнүүдийн бүхэл бүтэн баг ажиллаж байна. Ким Ён А эрэгтэйчүүдийн уран гулгалтын олимпийн мөнгөн медальтан байсан Брайан Орсерын удирдлага дор Канадад бэлтгэлээ хийдэг. Түүнтэй эргэлт, алхааны замууд болон бүжиг дэглэлтийн мэргэжилтнүүд тусгайлан хичээллэдэг. Мэргэжилтнүүдийн багийн ажилтай уран гулгагчийн авъяас болон уран гулгалтад зохицсон биеийн хэлбэр галбир нь нийлэхээрээ дээд зэргийн үзүүлэлтэд хүргэдэг нь нууц биш.

Дорно тийшлэх хазайлт:

Үзэгчид солонгос бүсгүйг зогсоогоороо  дэмжин үдлээ. Шүтэн бишрэгчдийнх нь дуу шуугиан, алга ташилтын дор гарч ирсэн өрсөлдөгч Мао Асадад ямар хүнд, дарамттай байсныг ярих ч хэрэггүй биз. Хөтөлбөрийнхөө эхэнд Японы уран гулгагч гурав хагас эргэлттэй акселийг гдараалан түүнийгээ хослол тулуптай хамтруулан хийв. Тийм бэрх үсрэлтийн элементүүдийг дараалахад биеийн хүчнээс гадна төвлөрөл их чухал. Үүний дараа бага зэргийн бууралт ажиглаглагдаэ үл ялих хэдэн алдаа гаргалаа. Гэхдээ тэр нь ялагдал биш байв. Солонгос бүсгүйд Асада 23 оноогоор ялагдсан юм. Асадагийн хөтөлбөрийн бүтцийг шүүгчид Кимийнхээс доогуур үнэлсэн юм. Харин эмэгтэй уран гулгагчдад гурвал аксель гэх элементын үнэлгээ эрэгтэйчүүдийн дөрвөл үсэлт шиг л үнэ цэнэтэй болох биз.
Хүрэл медалийн онцын асуудалгүйгээр канад бүсгүй Жанни Рошет авлаа. Тэрээр дөрөвт орсон япон гаралтай америк бүсгүйгээс 12 гаруй оноогоор давуутай байв. Мирай Нагасу гэх Америкийн япон үндсэн хөтөлбөрөө алдаагүй хийж зургаагаас дөрөвдүгээрт б орсон юм. Тавд нь Мики Андо оржээ. Эцсийн дүнд нь эмэгтэйчүүдийн уран гулгалтын эхний тавд дөрвөн ази бүсгүйчүүд багтав. Спортын энэ төрлөөр Азийн эмэгтэйчүүд хоёр дахь олимпод дараалан тэргүүллээ.


Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж