ОХУ-ын нийслэл Москва хотын Домодедова нисэх буудалд амиа хорлогчийн тэсэлсэн бөмбөгөнд өртөн амиа алдагсдын тоо 50 хүрсэн байж болзошгүй гэж ВВС аггентлагийн телевизийн сувгаар мэдээллээ. Одоогоор албан ёсны мэдээнд 35 хүн нас барж, 170 гаран хүн шархадсан гэж мэдээлэгдэж байгаа юм. Тэдний дотор британийн хоёр иргэн байсан гэж ВВС мөн мэдээлжээ. Домодедовын нисэх онгоцны буудал сүүлийн долоон жилийн дотор хоёр дахь удаагаа террорист халдлагын талбар болж байгаа нь энэ бөгөөд 2004 онд мөн л тэндээс хөөрсөн Ту загварын хоёр онгоцонд бөмбөг дэлбэлсний улмаас 90 хүн амь үрэгдэж байсан хэрэг гарч байсан аж. ОХУ-ын ерөнхийлөгч Димитрий Медведев Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор төлөвлөж байснаа хойшлуулсан байна.
М.Наст
Бичлэг үзэх бол ЭНД дарна уу.