95.5 сая төгрөгийн өмч хөрөнгийг галын аюулаас аврав

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

95.5 сая төгрөгийн өмч хөрөнгийг галын аюулаас аврав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өчигдөр нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймрийн есөн  дуудлага иржээ.  Дүүргээр нь авч үзвэл Сонгинохайрхан дүүрэгт 2, Баянзүрх дүүрэгт  2, Хан –Уул, Багануур, Баянгол дүүрэгт тус тус 1 галын дуудлагатай хонож,  Аврах, гал унтраах 10, 26, 30, 34, 63, 64 дүгээр ангиуд иргэдийн нийт 95,5 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас аварсан байна. Тухайлбал, Чингэлтэй  дүүргийн 18 дугаар хороо Яргайтын гудамжинд  4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг, тус дүүргийн 16 дугаар хороо Согоотын гудамжинд 8х9 метрийн хэмжээтэй байшингийн шалны хэсэг шатаж байсныг, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо  Жанжины гудамжинд 8×7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг тус тус унтраав. Гал түймэр гарсан шалтгаан нөхцөлийг галын шинжээчид тогтоохоор ажиллаж байгаа аж.

    Сүүлийн үед Нийслэлийн Онцгой байдлын газарт гэр хорооллын байшин, гэр шатсан гэх ахунй гал түймрийн дуудлага  байнга ирэх болжээ.  Иргэд пийшин зуухны аюулгүй байдлыг хангаагүй, яндангийн цонолтоос байшингийн дээврийн хэсэг, ханын хэсэгт гал гарах, цогтой үнс нурмаа гүйцэт унтраагүйгээс байшин болон үүдний амбаарын шалны хэсэг цогшиж гал алдах шалтгаан болж байгаа аж. Иймд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжээ дээшлүүлэн, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн аюулаар  бага насны хоёр хүүхэд,  нэг том хүн нас баржээ.

    С.Отгон
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж