Гаальд шинэ үйлчилгээ нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Гаальд шинэ үйлчилгээ нэвтрүүлнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнгөрсөн жилээс хил гаалийн боомтуудаар Эрсдлийн удирдлагын менежментийн үйлчилгээг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү  үйлчилгээг гаальд нэвтрүүлснээр хилээр нэвтрүүлж буй барааг эрсдэлтэй, эрсдэлгүй гэж ангилан эрсдэлтэй ангиллын барааг нарийвчлан шалгах, эрсдэлгүй ангиллын барааг хилээр хурдан шуурхай нэвтрүүлэх боломжтой болох юм байна. Гэхдээ эрсдэлгүй ангилалд багтсан барааг гүний гааль буюу гаалийн бүрдүүлэлтийн шатанд хянаж шалгах ажээ. Хэрэв иргэн, аж ахуйн нэгжүүд импортоор орж ирж байгаа бараа таваараа эрсдэлгүй гэсэн ангилалд багтаан хилээр оруулж ирсний дараа хууль бус зөрчил илэрвэл тухайн байгууллагатай хатуу  хариуцлага тооцохоор болжээ.  Энэ аргыг нэвтрүүлэх нь гадаад худалдааны эргэлтийг хурдасгаж, иргэдийг чирэгдүүлэхгүй байх эерэг талтай аж.

    С.Отгон
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж