Мэргэжлийн морин уралдааны холбооноос шигшмэл хурдан морины нээлттэй дуудлага худалдааг өчигдөр зохион байгууллаа. Монгол Улсын тод манлай уяач Д.Онон, манлай уяч С.Ганхуяг, П.Баяраа зэрэг уяачдын баяр наадмаар удаа дараа уралдаж, амжилт үзүүлсэн хурдан хүлгүүдийн удмын үр төлийг дуудлага худалдаанд оруулсан байна. Алдарт уяач Г.Ганбатын уяаны Англи-Араб халзан азарганы төл болох Шинэ монгол үүлдрийн хүрэн даага 7 сая 500 мянгаар үнэлэгдсэн нь энэхүү дуудлага худалдааны хамгийн үнэд хүрсэн худалдаа боллоо.
Энэ жил анх удаа нээлттэй хэлбэрээр явуулсан уг дуудлага худалдаа нь монгол морины үнэ цэнийг өсгөж, морин спортыг хөгжүүлэх зорилготой гэж зохион байгуулагчид нь онцолж байна. Цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Д.Долгор