Нууц баримт алдсан хэргийг шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Нууц баримт алдсан хэргийг шилжүүллээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны референт Б.Алтан-Очир   өнгөрсөн амралтын өдөр  Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Ланд груйзер-100” маркийн 23-65 УБЦ улсын дугаартай автомашинаас улсын нууцад хамаарах баримт бичиг болон  хар саарал өнгийн “Sony ICD-SX 850” дуу хураагуур зэргийг алдсан талаар "Өнөөдөр" сонин мэдээлжээ. Энэ талаар холбогдох эх сурвалжуудаас тодрууллаа. Эх сурвалжийн мэдээлснээр уг хэрэгт Эрүүгийн цагдаагийн газраас хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд харьяаллын дагуу өнөөдөр Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн байна. Уг алдагдсан баримт бичигт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн нууцын зэрэглэлд хамаарах чухал баримт бичиг байсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байгаа ч ҮАБЗ-ийн Ажлын албанаас төрийн нууцад хамаарах бичиг баримт биш гэсэн тайлбар өгч байна.

    Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж