Шатрын УАШТ үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Шатрын УАШТ үргэлжилж байна

Насанд хүрэгчдийн улсын аварга
шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 3-ны өдөр эхэлсэн билээ. Тэмцээн
МҮЭСТО-нд үргэлжилж байна. Тэмцээний  эрэгтэйчүүдийн төрөлд гавьяат
тамирчин, Ази тивийн залуучуудын аварга, МУ-ын найман удаагийн аварга,
их мастер Б.Хатанбаатар, улсын хоёр удаагийн аварга Б.Гүндаваа
тэргүүтэй шатарчид оролцож байгаа бол их мастер Т.Батчимэг, улсын
дөрвөн удаагийн аварга Б.Анхчимэг, Д.Янжиндулам, өнгөрсөн жилийн улсын
аварга У.Лхамсүрэн, өсвөрийн шилдэг тамирчдын нэг А.Энхтуул нарын
бүсгүйчүүд оюун ухаанаа сорьж байна. Тус тэмцээнд хагас шигшээ
тэмцээнээс шалгарсан эрэгтэй 13, эмэгтэй 11 шатарчин оролцож байгаа юм.
Улсын аваргыг тэргүүлсэн шатарчид энэ сарын 20-нд Филиппинд болох Ази
тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно. Тэмцээний
ерөнхий шүүгчээр спортын мастер Г.Оюунчимэг ажиллаж байгаа бөгөөд УАШТ
ирэх ням гарагт дуусах юм.
Ц.Хишиг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж