
Өнөөдөр МАХН-ын байгуулагдсаны 89 жилийн ой, эх орончдын өдрийг тэмдэглэж байна. Ойг тохиолдуулан МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар Д.Сүхбаатарын хөшөөнд 12.00 цагаас цэцэг өргөх юм байна. Мөн Бөхийн өргөөнд 15.00 цагаас хүчит бөхийн барилдаан болох ажээ.