Галдан шатаагчдийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Галдан шатаагчдийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн оны есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 5-ны өдрийг хүртэл 13 удаагийн үйлдлээр иргэдийн эд зүйлийг санаатай галтан шатаасан хэрэгт сэжигтнээр татагдсан 13-15 насны таван хүүхдийн хэргийг  өнгөрсөн баасан гаригт тус аймгийн шүүхэд шилжүүлжээ. Галдан шатаах хэргүүд ихэвчлэн 22.00-00.00 цагийн хооронд гарсан бөгөөд гарааш, амбаар, Марк-2, Чейзер  маркийн дөрвөн машин, хоёр айлын нуруулдсан өвс, байшингийн орц, айлын хашаа зэргийг санаатай шатаасан хэрэгт дээрх хүүхдүүд холбогдсон юм.

    Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж