Загварын сайхан бүсгүйчүүд ганц бие байх нь олонтаа. Мөнхийн залуу
Э.Одгэрэл л гэхэд загварын тайзнаа дөнгөж гарч байхдаа ханилсан
охиныхоо эцгээс салж ганц бие амьдралыг сонгосон. Тэрээр одоо
өөрөөсөө ч өндөр охиныхоо найз нь юм шиг залуухан бүсгүй Монголын
загварын ертөнцийг байлдан дагуулж сайхнаараа гайхуулан амьдарч явна.
Түүний амжилтанд хүрсэн нууц нь ганц бие байсных нь гавъяа. Өөрт нь
соронзонд татагдах төмөр шиг наалдах эрчүүдийг хүссэн үедээ дуудан
ганц хоёр хоолонд ороод л хамаг ажил нь бүтнэ. Нэг үгээр хэлбэл энэ
эмэгтэй Монголд хамгийн амгалан бас жаргалтай ажилтай хүн. Өглөө
босоод нүүрэндээ маск тавьж, хэн нэгэнтэй хоол идэх нэрээр ганц
чанасан өндөг, бас байцааны салат идэн тухлаад дараа нь “Сарнайх” гоо
сайхны салонд очиж бүтэн биеийн массаж хийлгээд л орой болзоонд
зогсдог ажилтай. Нийгмийн муу муухайгаас хол байх гэсэндээ зурагт ч
үздэггүй. Тийм болохоор хөгшрөлт гэдэг зүйл түүний хувьд байж болшгүй
гэнэ. Харин одоо л тэрээр 40 гарсан насандаа өөрөөсөө насаар ахимаг
хамтран амьдрагчтай болоод байгаа.
Топ Болороо өшөөгөө авах гэж ганцаараа амьдардаг
Азийн топ модель, "Монгол модель” агентлагийн захирал энэ эмэгтэй
хүүгийнхээ ааваас өрх тусгаарласныхаа дараа нэрд гарах замналаа
эхлүүлсэн. 10 жилийн сурагч байхдаа л “Би нэртэй загвар өмсөгч болно”
гэж ангийнхаа хүүхдүүдэд шоолуулдаг байж. Тухайн үедээ даруухан үсээ
хоёр салаа самнасан өндөр бор охиныг хэн ч ийм нэртэй загвар өмсөгч
болно гэж санаагүй гэдэг. Тэрээр угаасаа заавал хийнэ гэснээ хийж байж
санаагаа амраадаг зантай. Тиймээс ч өөрийг нь басамжилдаг байсан арван
жилийнхээ ангийн хүүхдүүдэд амласнаа биелүүлж хэн болохоо харуулаад
байгаа. Харин хүнтэй суудаггүй шалтгаан нь сэтгүүлчид. Түүнийг
анхныхаа ханиас салаад нэрд гарсныхаа дараа учирсан залуухан амрагтай
нь янз бүрээр бичсэнээс болж тэдний харилцаанд цав гарч Баярсайхан
нь АНУ явж топ хатагтай ганцаараа үлдсэн. Тэгэхдээ “Миний амьдрал
эдэнд ямар хамаатай юм бэ. Тэгвэл би насаараа ганцаараа байгаад байя.
Тэгээд юу гэж бичихийг нь харъя л даа” гэж шазуур зуугаад одоо ч
өөртөө тавьсан тэр амлалтандаа үнэнч яваа. “Эра” төвийн захирал
ганцаараа амьдралдаа дасчихсан
Монголын загварын ертөнцөд
өөрийн гэсэн өнгө төрхийг аль хэзээний олж. Орчин цагийн загварын
охидыг сургадаг, “Эра” төвийн тэргүүн загвар өмсөгч Эрдэнэтуяа бас л
хүүтэйгээ хоеулаа амьдардаг. Анхныхаа ханиас үзэл бодол нийлэхгүй
байна гэж хэлээд хүүхдээ тэврээд явсан энэ бүсгүй өнөөдөр мөн л
алдарын оргилд хүрсэн. Тэрээр уг нь монголын толгой баячуудын нэг
“Женко” Х.Баттулгын хүүтэй үерхдэг ч нэг гэрт ороод амьдардаггүй нь
ганцаараа амьдралдаа дассаных гэнэ.
Хүүхдээрээ хүүхэдтэй болж, хүүхэн болмогцоо эмээд тооцогдсон нь оноо байж ээ
Нэгэн цагт мандаж явсан “Монгол газар”-ын Ц.Мянганбаяртай насны
зөрүүтэй ч хайр сэтгэлийн холбоо үүсгэн хөөрхөн охины эцэг эх болсон
хосуудын харилцаа тийм ч удаан байгаагүй. Хорин нэгхэн насандаа 40
гарсан нөхөртөө хөгшин гэж гологдон арван наймтай бүсгүйд зайгаа
тавьж өгчихөөд гэртээ харьж тэр жилдээ Мянгаа ичсэндээ Пүрэвүрэнгээ
топ болгож байсан түүхтэй. Гэхдээ өнөөдөр бол энэ нь оноо байж.
Пүүжээг өнөөдөр Мянганбаяр биш, нэр хүнд нь л авч яваа. Тэрээр хорин
нэгхэн насандаа охиноо тэврэн загварын алдартнуудын замаар алхаж
эхэлсэн. Одоо амжилтаа бататгасаар л явна.
Чимбай бүсгүйд тэнцээгүй Чингүүн
Хамгийн сүүлд ганц бие амьдралыг сонгосон загварын алдартнаар “Азийн
Модель” агентлагийн захирал Ч.Содтуяа болоод байна. Тэрээр өөрийнхөө
агентлагт загвар өмсөгчөөр орох гэж ирсэн Чингүүн гэдэг залуутай
ханилж, хөөрхөн охинтой болсон. Гэхдээ залуу хосууд тийм ч удаан аз
жаргалтай байгаагүй. Хоёр тийшээ болсноо зарлаад байгаа. Хийсэн ажил
нэр төр гээд бүх зүйлээрээ илүү байсан Содтуяа охиныхоо ааваас
салсандаа сэтгэл нь амарч улам ихийг хийх хүсэлдээ автаад байгаа
гэнэ.
Эх сурвалж: chandag.miniih.com