Польш бүсгүй эх орондоо олимпийн алтан медалиар бэлэг барьлаа

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Польш бүсгүй эх орондоо олимпийн алтан медалиар бэлэг барьлаа

Польшийн цаначин Юстина Ковальчик олимпийн сүүлийн өдөр цанын 30 км-ийн бөөн гараанаас  өөрийн эх орон болон үндэсний шигшээ багтаа олимпийн алтан медалиар бэлэг барьлаа. Энэ медаль Польшийн хувьд тус олимпоос авч буй цорын ганц алт болов. Польш бүсгүй явах ёстой замаа нэг цаг 30 минут 33,7 секундын хугацаанд туулснаар ийнхүү олмпийн аварга гэсэн эрхэм хүндтэй цолыг хүртэж чадлаа. Ванкуверийн олимпийн гурван удаагийн аварга Норвегийн алдарт цаначин Марит Бьорген аваргаас 0,3 секундээр хоцрон мөнгөн медаль авсан. Харин олимпийн цанын эмэгтэйчүүдийн 30 км-ийн хүрлийн эзнээр Финляндын Айно-Кайса Саринен тодорсон. Энэ төрөлд олимпийн олон аваргатай манай хойд хөршийн бүсгүйчүүд 23, 24, 30, 38 дугаар байрыг эзэлсэн. Ванкуверийн олимпод оросын эмэгтэй цаначид тун амжилт муутай оролцож багийн спринтэд ганц хүрэл медаль авсан амжилтаар нутаг буцах боллоо.

                                                                                                                   Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж