Дэлхийн байгалийн хийн нөөц өмнө тоологдож байснаас хоёр дахин их байна гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) ахлах шинжээч Анн-Софи Корбо мэдэгдсэн байна. Түүний ярьснаар энэ нөөц нь 250 жилийн хангамж гэнэ.
Дэлхийн байгалийн хийн нөөц нийтдээ 920 их наяд шоо метр болж болж байгаа нь өнөөгийн нэг жилийн хэрэглээнээс 300 дахин их байна.
Нөөцийн хэмжээг нэмэгдүүлсэн нь цахиурын болон нүүрсний давхаргын хийг тооцоонд оролцуулсантай холбоотой. Яг нарийн тоог гарах боломжгүй бөгөөд тэр нь технологийн хөгжил, үнэ болон олборлолтын хүртээмж зэргээс хамаарах ажээ. Дэлхийн байгалийн хийн олборлолт Америкийн технологийн улмаас мэдэгдэхүйц өссөн юм. Цахиурын хий олборлоход шинэ технологи их тус болжээ. АНУ импортлогч байснаас 2009 оноос хойш дэлхийн томоохон олборлогч болсон юм. Хятад энэ жилээс цахиурын хий олборлолтоо эхлэх юм.
Ш.САМБУУ