Герман олимпоос 10 дахь алтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Герман олимпоос 10 дахь алтаа авлаа

Германы тэшүүрийн эмэгтэй баг олимпийн алтан медаль авлаа. Багийн уралдаанд тэд шилдэг нь байж, финалын шувтрагын шатанд Японы бүсгүйчүүдийг 0,02 секундээр тэргүүлэн олимпийн аваргын болзол хангасан. Харин гурав дахь медалийг Польшийн тэшүүрчид авав. Тэд хүрэл медалийн төлөө тэмцэлд Америкийн багаас 1,5 секундээр түрүүлэн орсон. Ингэснээр америкчууд энэ удаа тэшүүрийн эмэгтэй багийн тэмцээнээс ганзага хоосон буцах боллоо.

                                                                                                                     Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж