Японы Миядзаки мужийн шувууны нэгэн фермд 20 тахианы таваас нь шувууны томуугийн вирус илэрчээ. Засгийн газар нь тусгай комисс байгуулан өнгөрсөн бямба гаригт 10 мянган тахиа устгасан ба тэр хавийн бас нэг фермийн 66 мянган шувууг устгахаас гадна ойр хавийнх нь 12 аж ахуйн нийтдээ 410 мянган шувууг устгахаар шийджээ.
Шинээр өвчин гарсан голомтын 10 км-ийн бүсэд хөл хорио тогтоосон байна. Өнгөрсөн жилийн аравдугаар сараас хойш Хоккайдо аралд долоон газар шувууд үхэн тэднээс Н5N1 вирус илэрч байжээ. Өнгөрсөн арваннхоёрдугаар сард Симанэ мужид шувууны томуу илэрсний улмаас 21 мянган шувуу устгасан юм.
Ш.САМБУУ