Сонгуулийн оронд бүх нийтийн санал асуулга

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Сонгуулийн оронд бүх нийтийн санал асуулга

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Би Америкийнх шиг ардчиллыг хий­хийг хүссэн юм. Гэтэл Казахстанаас тийм олон америкчуудыг хаанаас олох вэ?” гэж ерөнхийлөгч Нурсултан Назар­баев Reuters-т ярьж байсан юм. Одоо энэ Төв Азийн оронд Назарбаевыг төрийн тэргүүнээрээ 2020 он хүртэл сон­гуульгүйгээр байлгах дуулиан дэгдээд байна. Ерөнхийлөгч нь эсэргүүцэж бай­сан ч Казахстаны хоёр танхимт парламент энэ сарын 17-нд түүний хоригийг даван Үндсэн хуульдаа зохих өөрчлөлт оруулахаар баталсан байлаа. Назарбаевын өөрийн нам “Нур Отан” нь энэ санаачлагыг гаргасан байв. Үндсэн хуулийн цэц энэ хуулийг зөв эсэхийг сарын дотор авч үзэх юм. Сонирхолтой нь хоёр танхим 100 хувийн саналаар энэ хуулийг баталжээ. Парламент нь Назарбаевыг сонгууль хийн ажлаас нь алмайруулахгүй гэж түүнийг хоригийг үл тоосон нь жүжиг мэт харагдаж байгаа.

    Ш.САМБУУ
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж