Засгийн газрын хуралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан зарлалаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болох ёстой ч, нэг хоногоор урагшлуулж, өнөөдөр 10.00 цагт зарлаад байна. Тус хуралдаанаар хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажээ. Тухайлбал, зарим аймагт өвөлжилт хүндэрч, мал их хэмжээгээр хорогдож эхэлсэн тул цаг алдалгүй авах арга хэмжээний тухай боловсруулах аж. Мөн хуралдаанаар Даланзадгад сумын дулааны цахилгаан станцын асуудал ч багтжээ. Идэр ес тачигнаж байх үед тус цахилгаан станц ажиллах боломжгүй болсон нь аймгийн хэмжээнд хөлдөх аюул дагуулаад буй. Станцыг сэргээн засварлахад цаг хугацаа багагүй шаардах болж байгаа бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмжийг БНХАУ-аас худалдан авахаар яриа хэлэлцээр хийгээд буй юм.

    Г.Дарь

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж