Вашингтон хотноо ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Вашингтон хотноо ажиллаж байна

Вашингтон хотноо ажиллаж байна

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар өчигдөр Вашингтон хотноо АНУ-ын Төрийн туслах нарийн бичгийн дарга К.Кэмбэлтэй уулзахдаа хоёр талын харилцааны асуудлууд түүний дотор Монгол-Америкийн иж бүрэн түншлэлийн цаашдын төлвийн талаар санал солилцож ярилцав. Мөн өдөр Төрийн нарийн бичгийн дарга АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Төрийн департаментын Ардчилал, хүний эрхийн газар, Бодлого төлөвлөлтийн газрын албаны хүмүүстэй тус тус уулзалт хийв.

Хоёр улсын гадаад яамд хоорондын энэхүү зөвлөлдөх механизмыг 2003 оноос эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш долоо дахь удаагаа зохион байгуулж байна гэж Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж