УИХ-ын 15 гишүүн гадаадад байна | News.MN

УИХ-ын 15 гишүүн гадаадад байна

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

УИХ-ын 15 гишүүн гадаадад байна

УИХ-ын 15 гишүүн гадаадад байна

УИХ-ын намрын чуулган завсарлаад нэг сар болох гэж байгаа бөгөөд өнөөдрийн хувьд 76 гишүүнээс 15 нь гадаадад томилолтоор ажиллаж буй аж. Энэ тухай мэдээллийг УИХ-ын Тамгын газраас гаргаад байна. Тодруулбал, УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн захирамжаар УИХ-ын гишүүн Б.Батбаяр Чех улсад, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Д.Тэрбишдагва, Д.Одхүү, Д.Энхбат, С.Эрдэнэ нар БНСУ-д ажиллаж байна. Мөн УИХ-ын дарга БНСУ-д ажлын айлчлал хийж буй бөгөөд маргааш эх орондоо ирнэ. Харин хүлээн авагч тал болон хувийн зардлаар Су.Батболд, Д.Балдан-Очир, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, Д.Очирбат, Ц.Сэдванчиг, Ц.Цэнгэл нарын гишүүд Япон орныг зорьсон  бол Э.Бат-Үүл гишүүн Швейцарь улсад ажиллаж байгаа аж. Тус улсын Женев хотноо энэ сарын 24-ний өдөр Цаазаар авах ялын эсрэг Дэлхийн дөрөвдүгээр конгресс эхэлсэн бөгөөд түүнд Монгол Улсын багийг тэргүүлэн оролцож буй. Эрхэм гишүүн ирэх сарын 1-нд эх орондоо ирнэ. Мөн арван гишүүн тойрогтоо ажиллаж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл ,шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Арвин Хэнтий аймагт, УИХ-ын гишүүн Н.Батбаяр Архангай, Я.Батсуурь Дорноговь, Х.Наранхүү Дорноговь, Ж.Сүхбаатар Дархан-Уул, Д.Оюунхорол Завхан, Ж.Энхбаяр Говь-Алтай аймагт, УИХ-ын гишүүн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Г.ДАРЬ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж