Т.Ганди сайд Дархан-Уул аймагт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Т.Ганди сайд Дархан-Уул аймагт ажиллалаа

Т.Ганди сайд Дархан-Уул аймагт ажиллалаа

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди энэ сарын 22-24-нд Дархан-Уул аймгийн нийгмийн даатгал, халамжийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзлаа. Хөдөө орон нутагт нийгмийн халамжийн үйлчилгээний чанар хүртээмж, иргэдийн хөдөлмөр эрхлэх, өрхийн аж ахуй эрхлэх, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй  зээл тусламж хүрэх ёстой эзэндээ хэрхэн хүрч байгаа тухай болон нийгмийн халамжийн шинэчлэл хийж эхэлж байгаатай холбогдуулан энэхүү уулзалтыг зохион байгуулжээ.Тайлан худлаа гаргадаг, иргэдэд хүнд суртал гаргахаас гадна явуулж буй сургалт нь чанаргүй, банкнаас олгож буй зээл нь очих ёстой эзэндээ очдоггүй, удирдлага нь ажилтнуудаа мэдээллээр хангадаггүй, хэсэг бүлэг хүрээлэлд ханддаг, ажлын сул чанаргүй байдлыг засч ажиллах шаардлагатай байгаа талаар сайд Т.Ганди онцлон хэлж холбогдох зарим асуудлаар үүрэг өглөө.

Тус аймагт ажиллах үеэр НХХ-ийн сайд иргэдтэй уулзаж, нийгмийн халамжийн шинэчлэлийн талаар  мэдээлэл өгч, малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалд хамрагдах, баг хамт олноороо ажлын байр бий болгох, үндсэн ажлынхаа зэрэгцээ цагийн ажил хийж орлогоо нэмэгдүүлэх зэргээр хөдөлмөр эрхлэх нь ядуурлаас гарах хамгийн гол алхам болохыг сайд анхарууллаа.

Х.ХАНГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж