Элчин сайдын гэргий нар уулзжээ

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Элчин сайдын гэргий нар уулзжээ

Гадаад харилцааны сайд
Г.Занданшатарын гэргий Г.Отгонгэрэл гадаад орнуудаас Монгол Улсад суугаа
Элчин сайдуудын гэргий нарыг өчигдөр орой хүндэтгэн хүлээн авч уулзжээ.
Уг ёслол Дуурь бүжгийн эрдмийн театрт болсон байна. Энэ арга хэмжээг
Гадаад харилцааны үе үеийн сайд нарын гэргий жил бүр уламжлал болгон
зохион байгуулж иржээ.  Гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд таатай нөхөрсөг
орчин бүрдүүлэх, улс орноо таниулах, дипломат корпусын үйл ажиллагааг
явуулахад аятай нөхцөлийг бэхжүүлэх зэрэгт ач холбогдолтой дипломат
ёслолын арга хэмжээ хэмээн үздэг аж. Ёслолд гадаад орноос Монгол Улсад
суугаа эмэгтэй элчин сайд, Элчин сайдуудын гэргий, Элчин сайдын
дараагийн ахлах дипломат ажилтны гэргий, олон улсын байгууллагын эмэгтэй
суурин төлөөлөгч, суурин төлөөлөгчдийн гэргий, ЭСЯ-нд ажиллаж буй
гадаад эмэгтэй дипломатууд, Монгол Улсын Гадаад харилцааны сайд, дэд
сайд, төрийн нарийн бичгийн дарга, газрын захирлуудын гэргий, ГХЯ-ны
эмэгтэй дипломатууд оролцжээ.

Д.ЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж