А.Баатарцогтыг Эрхүү хотод суух Ерөнхий консулаар томилов

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

А.Баатарцогтыг Эрхүү хотод суух Ерөнхий консулаар томилов

2010 оны 2 сарын 24

Засгийн
газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Азадын Баатарцогтыг Монгол Улсаас
Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суух Ерөнхий консулаар томилсон
байна.

А.Баатарцогт 1957 онд Завхан аймгийн
Улиастай хотод төрсөн. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1975 онд
дунд сургууль, 1975-1980 онд Москва хотын Хилийн цэргийн командын дээд
сургууль, 1988-1991 онд Фрунзийн нэрэмжит ерөнхий цэргийн академи,
Москва хотноо цэргийн дээд курс, Англи Улсад хэлний курс тус тус
төгссөн. Оператив-тактикийн цэргийн командын мэргэжилтэй. Хошууч
генерал цолтой.

А.Баатарцогт нь 1980-1985 онд
хилийн дугаар ангид хилийн албаны тасгийн туслах, тасгийн дарга,
1985-1988 онд Хилийн ба ДЦУЕГ-ын штабт чиглэлийн дарга, тасгийн дарга,
штабын дарга, 1991-1998 онд УАБХЕГ-ын Хилийн цэргийн штабт ахлах
офицер, хэлтсийн дарга,

1998-2004 онд Москва дахь
ЭСЯ-нд хилийн албаны төлөөлөгч, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн даргын
алба хашиж байсан. Мөн 2004-2009 онд Хил хамгаалах ерөнхий газарт дэд
дарга бөгөөд хилийн цэргийн штабын дарга, Ерөнхий газрын дарга, Хилийн
цэргийн командлагчаар ажиллаж байсан. Төрийн албанд 29 жил, Дипломат
албанд зургаан  жил ажилласан юм. 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж