Москвад дэлбэрэлт болов

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Москвад дэлбэрэлт болов

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Москвагийн Демодедовын олон улсын нисэх онгоцны буудалд террористууд бөмбөг дэлбэлж, 35 хүний амь нас үрэгдэж, 150 гаруй хүн шархадсан эмгэнэлт хэрэг гарлаа.

    ОХУ-ын Онцгой байдлын яамны мэдээлснээр 170 хүн шархадсанаас 76 хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаагаас 40 хүний биеийн байдал  хүнд байгаа ажээ.

    Дэлхийн улс орнууд энэ хэргийг буруушаан зэмлэж байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама амиа золиослогчдын үйлдсэн дэлбэрэлтийг “тууштай” зэмлэн буруушааж, хоёр орон цаашид терроризмын эсрэг улам нягт хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.

    НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки-мун терроистуудын үйлдлийг зэмлэн буруушааж, ОХУ-ын засгийн газар, оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байгаагаа мэдэгджээ.

    Мөн түүнчлэн Европын Холбоо, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Орос орон болон Оросын ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, терактын эсрэг хамтран тэмцэхээ илэрхийлсэн байна.

    ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони, Францийн ерөнхийлөгч Никола Саркози нар террористуудын халдлагыг зэмлэн буруушааж, амь үрэгсдийн гэр бүл, оросын ард түмэн түүний удирдагчдад эмэгнэл илэрхийлж байгаагаа мэдэгджээ.

    Испанийн засгийн газрын тэргүүн Хосе Луис Сапатеро, Их Британийн гадаад хэргийн сайд, Бразилийн засгийн газар тус тус террозмыг зэмлэн буруушааж, оросын ард түмэнд эмгэнэл илэрхийлж байгаагаа мэдэгдсэн байна.

    Эх сурвалж: EFE

    Бэлтгэсэн Д.Пунцаг

    Бичлэг үзэх бол ЭНД дарна уу.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж