2010 оны 2 сарын 21
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Арвинтай уулзлаа. Тус байнгын хорооноос Эрүүл мэндийн тухай хууль болон Эрүүл мэндийн даатгалын шинэчлэл, Эрүүл мэндийн салбарын цогц бодлогыг боловсруулах ажлын хэсэг байгуулж, Ерөнхий сайдаар ахлуулаад байгаа. Энэ асуудлыг ирэх хаврын чуулганаар УИХ-д өргөн барих юм байна.
-Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчлөх шинэ төсөл УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэгдээд унасан хуулийн төслөөс юугаараа ялгаатай юм бэ?
-Эрүүл мэндийн даатгалд бүх иргэдийг хамруулах чиглэлийг баримтална. Төрөөс Эрүүл мэндийн даатгалд өгдөг татаасыг нэмэх ёстой гэж үзэж байгаа. Тухайлбал, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн эрүүл мэндийн даатгалын төлбөрт улсаас сар тутам 500 төгрөг, жилдээ 6000 төгрөг олгохоор анх 2000 онд хуульчилж байсан. Тэр татаасын мөнгийг нэмэх ёстой гэж. Дээр нь төрөөс эрүүл мэндийн салбарт олгодог төсвийг зөв хуваарилах ёстой. Ингэж зөв ажиллавал, эрүүл мэндийн даатгал зөв голдрилдоо орно.
-Төрөөс эрүүл мэндийн салбарт олгодог санхүүжилтийг жил бүр нэмдэг ч үйлчилгээ нь сайжрахгүй байна гэх шүүмжлэл үргэлж гардаг шүү дээ?
-Эрүүл мэндийн салбарт хуваарилж байгаа төсвийн мөнгө жил ирэх тутам нэмэгдэж байгаа нь үнэн. Бид сар тутамд эрүүл мэндийн даатгалд мөнгө өгдөг ч үйлчилгээ авах гээд очих бүрийдээ эрүүл мэндийн бүх шатны байгууллагад төлбөр төлдөг, тэд ч мөнгө шаарддаг. Уг нь бол эрүүл мэндийн даатгалаа төлсөн нөхцөлд үйлчилгээг үнэгүй авах ёстой. Хэрэв төрийн мэдлийн эрүүл мэндийн бүх салбар иргэн бүрээс ингэж мөнгө аваад байх юм бол даатгал төлдгөөсөө татгалзаж хувийн эрүүл мэндийн даатгал руу орох ёстой. Энэ хоёрын аль нэгийг сонгох цаг хүссэн, хүсээгүй ирж байгаа. Нөгөө талаар эрүүл мэндийн даатгалын байгууллагыг хариуцагч газар нь өөрөө их ойлгомжгүй. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, хэрэгжүүлэгч агентлагтаа нэг, хоёрхон хүн л ажиллаж байх жишээний. Нэг ёсны Эрүүл мэндийн даатгалын байгууллагыг зөв байршуулах асуудал чухал байгаа. Үүнийг бас хийнэ. Бас нэг чухал асуудал нь эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвхөн эрүүл мэндээ хариуцаж ажиллах ёстой гэдгийг бодлогоор тусгах. Одоо бол эмнэлгийн дарга барилгын засвар, тендер, илүү дутуу хөрөнгө оруулалтын ажилд их хутгалддаг. Үүнээсээ болж үндсэн ажил болох эрүүл мэндийн бодлогоо орхигдуулдаг. Энэ бүхнийг цогцоор нь тусгаж чадвал Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлтийг хийх бололцоотой. Хамгийн гол нь маш сайн зохион байгуулалт, маш сайн төсвийн хуваарилалт чухал.
Бид сүүлийн хоёр жилийн байдлаар эрүүл мэндийн салбарын төсөвт шалгалт хийнэ. Монгол эхийг өнөөдөр 6600 төгрөгт багтаан төрүүлж байна. Үнэхээр төсвөөс олгосон мөнгө нь хүрэлцэхгүйгээс ингэж хуваарилаад байна уу, үгүй юу гэдэг сонин байгаа юм. Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн салбарыг зөвхөн иргэнийхээ эрүүл мэндийн төлөө ажилладаг болгох, бусад аж ахуйн ажлыг төрд нь даалгасан тийм хэлбэр рүү шилжүүлэхэд чиглэсэн бодлогыг боловсруулна. Тэгэхгүй бол арай хэтэрч байна шүү дээ. Эрүүл мэндийн тогтолцоог зөв хийгээгүйгээс болоод эхчүүдийг төрөх эмнэлэгт хэвтэхэд нь асрагч, сувилагч, эмч нараасаа эхлээд бүх үйлчилгээндээ төлбөр авдаг гээд иргэнийхээ эрүүл мэндэд хайнга ханддаг гээд ёс зүйн алдаа их гарч байна.
-Энэ нь зөвхөн тогтолцоотой холбоотой гэж үү?
-Хариуцлага суларсантай бас холбоотой л доо. Мөн анхан шатандаа төсөв маш бага хуваарилсан, эмч, сувилагч, асрагчийн цалин бага гэх мэт асуудал хөндөгдөж байна. Тиймээс бид ирэх гуравдугаар сард эмнэлгийн ажилтнуудын ёс зүйн асуудлаарх зөвлөгөөнийг Төрийн ордод зохион байгуулахаар төлөвлөж байна. Үндсэндээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос завсарлагааны хугацаанд амжуулах гол ажил эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн бодлогын баримт бичгийг боловсруулах явдал.
Г.Дарь