
Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ шинийн 1, 2–нд 08.00 -23.30 цаг, шинийн 3, 4–нд08.00-22.30 цаг хүртэл ажиллана. Нийтийн тээврийн 54 чиглэлд том оврын 618 автобус, тролейбус, 363 микроавтобус, нийт 1039 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарах юм байна.
Мөн таксины үйлчилгээ эрхэлдэг 14 аж ахуйн нэгжийн 419 такси дуудлагаар үйлчлэх бол Шархад, Долоон буудал, Улиастай, Хужирбулан, Толгойт, Чингэлтэй, Дамбадаржаа, Хайлааст, Дарь эх, Цайз гэсэн чиглэлүүдэд бага оврын 36 автобус иргэдэд захиалгаар үйлчлэхээр болжээ.
С.Отгон