УИХ-ын намрын чуулган завсарласан энэ үеэр УИХ, Засгийн газрын гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллах, өвөлжилтийн байдал болон ирэх хаврын бэлтгэлтэй танилцахыг илүүд үзэж байна. Сар шинийн өмнөхөн Архангай, Өвөрхангай, Төв зэрэг ойрын аймгаас сонгогдсон гишүүд тойрог руугаа яваад ирсэн бол сар шинийн дараачаас алс баруун аймаг болон зүүн аймгуудаас сонгогдсон гишүүд тойрог руугаа цувж эхэллээ. УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал эуулчлалын сайд Л.Гансүх ч мөн адил энэ амралтын өдрүүдэд өөрийн сонгогдсон тойрог Данхан-Уул аймагт ажиллахаар явжээ. Тэрбээр Дархан хотын иргэдтэй уулзалт хийхээс гадна зэргэлдээх сумдад мөн ажиллаж, малчдын өвөлжилтийн байдал, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцах юм байна.
Б.ЗАЯА
Холбоотой мэдээ