УИХ-ын дарга Өмнөд Солонгост айлчилна | News.MN

УИХ-ын дарга Өмнөд Солонгост айлчилна

Хуучирсан мэдээ: 2010.02.20-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Өмнөд Солонгост айлчилна

УИХ-ын дарга Өмнөд Солонгост айлчилна
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гэргийн хамт БНСУ-ын Үндэсний Ассамблейн урилгаар 2010  оны хоёрдугаар сарын 22-26-нд БНСУ-д албан ёсны айлчлал хийх гэж байна.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Хен О-той уулзалт хэлэлцээ хийж, Хууль зүйн Байнгын хорооны дарга Юү Сөн Хо, БНСУ-ын Гадаад бодлого, худалдаа, нэгдлийн Байнгын хорооны дарга Пак Жин нартай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм байна. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Багт бараалхах аж. УИХ-ын дарга айлчлалын хугацаандаа Инчоны чөлөөт эдийн засгийн бүс болон «Шинэ тосгон хөдөлгөөн» байгууллагад зочилж, Генги мужид загвар тосгонтой танилцах юм байна. Түүнчлэн Чэжү аралд тусгай хөтөлбөрөөр зочилж, БНСУ-ын Үндэсний Ассамблейн «NATY» телевиз, «Жүн Ан Илбо» сонинд тус тус ярилцлага өгөх юм.

Монголын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн гишүүн Д.Одхүү, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Хаянхярваа, Д.Энхбат, С.Эрдэнэ, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж болон албаны бусад хүмүүс багтжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж