Монголын жүдочид “Дэлхийн цом”-ын тэмцээнд амжилттай барилдаж байгаа энэ өдөр чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Болгарын Бургас хотноо “Дан Колов”-ын нэрэмжит олон улсын гранпри тэмцээнээс медаль хүртэх нь тодорхой болоод байна.
Өчигдөр /Жич: Монголын цагаар. Болгар, Монголын цагийн зөрүү зургаан цаг байдаг тул яг одоо тэнд тэмцээн үргэлжилж байна/ эхэлсэн Данколовын нэрэмжит 48 дахь удаагийн бөхийн чөлөөт барилдааны Олон улсын гранпри тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Э.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 51 кг-д өрсөлдсөн гавьяат тамирчин Ц.Энхжаргал нар хэдхэн минутын өмнө аваргын төлөө барилдах эрхтэй боллоо.
“Арслан” клубын тамирчин Э.Ням-Очирын хувьд аваргын алтан медалийн төлөө Европын аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, нутгийн бөх /Болгар/ Анатолий Гуяадатай хүч үзнэ. Харин дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Энхжаргалын хувьд алтан медалийн төлөө Румыны тамирчинтай өрсөлдөх юм. Финалын барилдаан ойролцоогоор хоёр цагийн дараа эхэлнэ.
Харин өнөөдөр болох хоёр дахь өдрийн тэмцээнд гавьяат тамирчин Б.Наранбаатар /55 кг/, О.Бурмаа /72 кг/, ОУХМ О.Чулуунбат /120 кг/ нар өрсөлдөнө. Гавьяат тамирчин Б.Наранбаатарын жинд олимпийн хүрэл, дэлхийн аваргын алтан медальт, Болгарын алдарт бөх Радослав Великов тэргүүтэй шилдгүүд оролцож байна. Болгарын дэвжээнд өрсөлдөж буй манай тамирчдыг шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдоод удаагүй байгаа Б.Баяраа дасгалжуулж байгаа юм.
Сануулахад, энэ өдөр мөн Никола Петровын нэрэмжит сонгомол бөхийн гранпри тэмцээн Болгарын Бургас хотноо зэрэг болж байгаа билээ.

Б.Энх