Motorola Xoom ирэх сард худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Motorola Xoom ирэх сард худалдаанд гарна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Motorola-ийн Xoom таблетийн зах зээлд ирэх хоёрдугаар сарын 17-нд хөл тавих гэж байгаа ба 10.1 инчийн таблетийг борлуулалтаараа шилдэг байх болно гэж үзэж байна.  Xoom-д таблетад зориулсан Google-ийн Android Honeycomb системийг суулгаж, dual-core процессор, дүрсний өндөр нарийвчлал бүхий дэлгэц, хос камер, 32GB-ийн флаш санах ой, Verizon 3G сүлжээг суурилуулжээ. Xoom-ийн үнэ ойролцоогоор 800 ам.доллар байх юм.

    Харин Motorola Xoom-ийн эсрэг Apple хоёр дахь үеийн iPad -ийг боловсруулж байгаа гэсэн таамаглал гарчээ. Шинэ iPad нь dual-core процессор, сайжруулсан графикийн дүрслэл, хос камер, нягтрал сайтай дэлгэцтэй болно гэж үзэж байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж