Google нь интернэтийн үйлчилгээгээрээ
дэлхийд томоохонд тооцогддог. Google-ийн бүтээгдэхүүнийг Их Британи,
Америк гэх мэт дэлхийн олон оронд чөлөөтэй нэвтрүүлдэг ч, Иран улсад энэ
боломж хязгаарлагдмал байжээ. Харин одоо Google Earth, Google Chrome
болон Picasa зургийн үйлчилгээг Иранд хүлээн авах боломжтой боллоо.
Өнгөрсөн жил АНУ Иран улсад экспортын хориг тавьсан бөгөөд өмнө нь ч АНУ
Ираны худалдааны хувьд хаалттай бүс байжээ.

Google-ийн мэдээлж байгаагаар “Иран улсад Google-ийн бүтээгдэхүүн
нэвтэрснээр чөлөөт харилцаа холбоо цэцэглэж, өмнө нь хаалттай байсан
харилцаа сэргэх сайхан боломж бүрдэх юм. Түүнчлэн Ираны иргэд Google
Chrome-ийг ашигласнаар интернэт браузер ашиглагчдын тоо огцом нэмэгдэх
болно” гэжээ. Ираны худалдааны хоригийг 1980-аад оны сүүлчээр тавьж,
өдгөө 30 гаруй жилийн дараа ийнхүү чөлөөлөх гэж байна.
Б. Энхцэцэг