Францын алдарт жүжигчин Софи Марсел, Кристофер Ламберт нар Монголд

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

Францын алдарт жүжигчин Софи Марсел, Кристофер Ламберт нар Монголд

Кино урлагийг дэмжигч “Тэнгис”  кино театр нь Францын 
Элчин Сайдын яамтай хамтран Францын алдарт жүжигчин Софи Марсел,
Кристофер Ламберт нарыг Монголд урьжээ. Тэд ирэх гуравдугаар сарынн
9-нд ганцхан өдөр Монголд айлчлах бөгөөд  “Тэнгис” кино театрт гарах
“Асрагч эр” бүрэн хэмжээний уран сайхны киноныхаа нээлтэд  оролцох аж.
Уг кинонд эхнэр нөхөр хоёр хамтран дүр бүтээсэн бөгөөд хүмүүсийн
сэтгэлд хоногшсон олон сайхан бүтээлүүлээр нь манай үзэгчид андахгүй
билээ. Тэд гуравугаар сарын 25-нд болох Францын кино наадамд оролцохоор
бэлтгэж байгаа аж.

Б.Болор-Эрдэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж