Дэлхийн загварын гүрний хаадуудын нэг Александр
МакКуин энэ сарын 11-ний өдөр таалал төгссөн гэх мэдээлэл цацагдаж,
ганц загварын төдийгүй дэлхийн урлаг соёлын салбарынханд томоохон гарз
учирсан билээ. МакКуиныг таалал төгссөний дараа түүний үүсгэн
байгуулсан “Gucci” брэндийн хувь заяа хэрхэх талаар яригдаж эхэлсэн
бөгөөд тус брэндийн хувьцааны дийлэнхийг эзэмшигч “Gucci Group” дээрх
асуултын хариуг тодорхой болгож, хэдийгээр МакКуин байхгүй ч “Gucci”
цаашид оршин тогтносоор байх болно гэдгийг мэдэгдлээ. “Gucci Group”-ын
ерөнхий гүйцэтгэх захирал Роберт Полет “Би Александр МакКуины үүсгэн
бий болгосон брэнд, цаашдын гэрэлт ирээдүйд нь итгэл төгс байна”
хэмээжээ. 180 ажилчид бүхий 11 давхраас бүрдэх МакКуины загварын ордны
ирээдүй учир нь үл тайлагдах гэнэтийн үхлийн дараагаар эргэлзээтэй болж
эхэлсэн ба толгойгоо алдсан бие цаашид оршин тогтнох аргагүй хэмээн
салбарынхан нь дүгнэж байсан юм. Эцэст нь дэлхийн загварын ертөнцөд
ноёрхлоо тогтоож, байр сууриа эзэлж чадсан “Gucci” брэнд эзнийхээ хамт
мөхөхгүй гэдэг нь тодорхой боллоо.
40 насандаа
хорвоог орхисон Александр МакКуины үхэл загварын ертөнцийг цочроож, цор
ганц, гоц авьяастан хэмээдэг алдарт зохион бүтээгчийнхээ гэгээн
дурсгалд загварын хүрээнийхэн гүнээ хүндэтгэл үзүүлсэн. Түүний үхлийн
шалтгаан тодорхой бус байсан ч Лондон дахь гэрийнхээ хувцасныхаа
шүүгээнд өөрийгөө боомилж, гэрээс бичиг үлдээсэн болохыг удалгүй олон
нийтэд мэдэгдсэн юм. Сара Жессика Паркер, Николь Кидмэн, Рианна, Сандра
Буллок зэрэг дэлхийн тэргүүн зэрэглэлийн оддыг хувцасладаг байсан
тэрээр ээжийгээ нас барснаас хойш ес хоногийн дараа амиа хорложээ.
Тэрээр мөн амиа хорлохоосоо хэдхэн цагийн өмнө өөрийн “Twitter” дэх
блогтоо хайрт ээжийгээ алдсанаар ямар их уй гашууд автаж, шаналж байгаа
тухайгаа бичиж үлдээсэн байна.