“(x+y)2=…!” үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

“(x+y)2=…!” үзэсгэлэн нээгдлээ

Залуу уран бүтээлч А.Сонинбаяр, Э.Энх-Эрдэнэ нарын
хамтарсан “(x+y)2=…!” гэсэн сонирхолтой нэртэй үзэсгэлэн Занаду арт
галлерейд өнөөдөр нээлтээ хийж байна. “(x+y)2=…!” нэрийдсэн энэхүү
үзэсгэлэнгээрээ нэгэн хэвийн бэлэнчлэх сэтгэлгээг халах, нөгөөтэйгүүр
бидний мэдэх томьёог ашиглан бүх л зүйлсийг эргэн сануулахыг хүссэн аж.
Залуу уран бүтээлч А.Сонинбаяр олон улсын зургийн уралдаануудад
амжилттай оролцож ирсэн бөгөөд тэрбээр бүтээлийнхээ нэрүүдийг хойноос
нь урагш тонгоруулан нэрлэдэг аж. Харин уран бүтээлч Э.Энх-Эрдэнэ цул
өнгийн бичилтээр голлон зурдаг бөгөөд нийгмийн дийлэнх хувийн анхаарлын
төвд байх Оюутолгойн ордын талаар өөрийн өнгө аястайгаар шүүмжилснээ
“Оюутолгой” бүтээлдээ илтгэн харуулж тус үзэсгэлэндээ дэлгэн тавьжээ.
Үзэсгэлэнд уран бүтээлчдийн 18 шинэ бүтээл дэлгэгдсэн бөгөөд 14 хоног
үргэлжилнэ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж