АНУ-д борлуулалтаараа тэргүүлж буй номын жагсаалт

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

АНУ-д борлуулалтаараа тэргүүлж буй номын жагсаалт

АНУ-д борлуулалтаараа тэргүүлж байгаа эхний 10 номын жагсаалтыг www.usatoday.com цахим хуудаснаас тодрууллаа. Эдгээр номын ихэнх нь Холливудад зарагдан, кино болжээ.  Тэдгээр кино “Box Office”-д тэргүүлсний дараагаар номын борлуулалт асар их нэмэгдсэн байна.

1.“Dear John” 

Жагсаалтын нэгдүгээрт “Dear John”. “Dear John”нь Николас Спаркс (Nickolas Sparks)-ын роман. “Notebook” кино ч мөн адил түүнийх. Тэрбээр 16 алдартай роман бичиж байсны тав нь кино болж байгаа аж. Монголчууд бид түүний “Dear John” болон “Notebook” зэрэг киног нь мэдэх билээ. “Dear John” кино саяхан АНУ-ын “Box Office”-д орлогоороо тэргүүлж “Аватар” киноны долоо хоногийн орлогыг ардаа орхисон. Зохиолч уг романаа өөрийн бодит амьдралаас сэдэвлэн бичсэн гэж хэлжээ. Тус кинонд их сургуулийн оюутнууд амралтаараа далайн эрэг дээр танилцан хайр сэтгэлийн холбоотой болдог. Тэрбээр мөн л эхнэртэйгээ яг ингэж танилцаж байжээ. Түүний энэ романд хайр сэтгэл болон дэлхийн II-р дайны тухай гарна. Уг романд хайр сэтгэлээр холбогдсон залуу хосуудын хайр захиагаар үргэлжилнэ. Гэвч цэрэгт явсан нэгийгээ, алс хол байгаа хайртай хүнээ хүлээхээс өөр нэгнийг олж авах нь дээр гэсэн бодолтой болно. Үлгэр үргэлж сайхан төгсөнө гэж байдаггүй. Тэдний хайр салалтаар дуусдаг. Энэ роман бол гашуун бөгөөд үнэн, амттай бөгөөд зовлонтой тэр нэгэн хайрын тухай юм. Уг романыг “Grand Central Publishing” хэвлэх үйлдвэрт хэвлэсэн ба АНУ-д 7.99 ам.доллараар зарагдаж байгаа юм байна.

2. The Last Song

Тус романыг мөн л Николас Спаркс бичсэн байна. Энэ роман нь түүний арван тав дахь роман бөгөөд мөн кино зохиол болсон. Тэрбээр уг романаа 2009 онд хэвлүүлжээ. Кино нь зохиолынхоо нэртэй ижил нэрээр гарч байгаа бөгөөд одоо зураг авалтаа хийж байгаа аж. Николас Спарксын сүүлд бичсэн таван роман бүгд кино зохиол болж байна. Николас Спарксын бичсэн романуудын ихэнх нь Холливудад зарагддаг. “Сүүлчийн дуу” хэмээх энэ романд гэр бүлийн амьдралд гардаг асуудлыг тод томруун хөндөн бичсэн байна. Аав, ээж нь салснаас болон өсвөр насны охин хэрхэн зовж, шаналж байгаа тухай түүхийг гарган харуулжээ. Тус роман нь АНУ-д 14.99 ам.долларын үнэтэй худалдаанд гарчээ.

3.Percy Jackson and the Olympians, Book 1: The Lightning Thief

Жагсаалтын гуравдугаарт Рик Риордан (Rick Riordan)-ы зохиол орсон байна. “Percy Jackson and the Olympians” нь цуврал ном бөгөөд нэгдүгээр дэвтэр нь “The Lightning Thief” юм. Тус ном нь 2005 оны гуравдугаар сарын 28-ны өдөр худалдаанд гарч эхэлсэн байна. Энэ номыг Грекийн үлгэр домогт үндэслэн бичсэн. Нэгдүгээр дэвтэр болох нь “The Lightning Thief”-д арван хоёр настай Перси Жэксон хэмээх хүүгийн тухай гарах бөгөөд тэрбээр өөрийгөө Грекийн бурхны хүү болохыг олж мэднэ. Энэ явдлаас хойш түүний амьдралд гарах адал явдал эхлэх ба Перси Жэксонг “Long Island”-д байрлах бурхны хүүхдийн зусланд түүний сайн найз Гровер болон ээж Сэллигийн хамт аваачна. Тус роман нь уран сэтгэмжит ном бөгөөд мөн л
Холливудад кино зохиол болсон. Крис Колумбус энэ зохиолыг найруулан 20 дугаар зуун фокс кино компаний бүтээлээр “Percy Jackson and the Olympians, Book 1: The Lightning Thief” нэрээр кино болсон байна. Энэ кино 2010 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр кино театруудаар гарч эхэлжээ. Энэ сарын 25-ны байдлаар тус кино Box Office-ын кино жагсаалтын тавдугаарт бичигдсэн байна. Тус кино нэг өдөрт 601,853 ам.долларын ашиг болсон бол нээлт хийсэн өдрөөсөө хойш нийт 60,734,803 ам.долларын ашиг олоод байна.

4.Worst Case

Жэймс Паттерсон болон Майкал Ледвидже нар хамтран “Worst Case” роман бичжээ. Жэймс Паттерсон Америкийн зохиолч бөгөөд 1947 оны гуравдугаар сарын 22-ны өдөр төрсөн. Тэрбээр онц сонирхолтой роман бичдэг бөгөөд түүний романаас олны танил болсон зохиол гэвэл АНУ-ын сэтгэл судлаач Алекс Кроссын тухай цуврал ном юм. Мөн тэрбээр “Michael Bennett”, “Womens Murder Club”, “Maximum Ride” болон “Daniel X” зэрэг олон роман бичиж байжээ. “Worst Case” роман нь мөрдөгч Майкал Беннэтт болон АНУ-ын тагнуулын газрын хүний наймаан мэргэжилтэн Эмиле Паркер нар хүний наймаа, аллагын эсрэг тэмцэх баг бүрдүүлэн ажиллана. Хүний наймаа, хүүхэд алах явдал ихэссэн Нью-Йорк хотноо тэд ажиллана. Мөн баян гэр бүлийг хөнөөх явдал ихэссэн тухай уг зохиолд гардаг. Энэ зохиол нь адал явдлаар дүүрэн бөгөөд хамгийн борлуулалт сайтай байгаа номын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн байна.

5.Percy Jackson and the Olympians, Book 2: The Sea of Monsters

“Percy Jackson and the Olympians” романы хоёрдугаар дэвтэр нь “The Sea of Monsters” юм. Энэ дэвтэр нь бусдаасаа арай бага хэмжээтэй бичигдсэн ба 2006 оны тавдугаар сарын 3-ны өдөр худалдаанд гарчээ. Түүнийг “Sea of Monster” хэмээх арал руу хулгайлан аваачна. Энэ арлаас амьд үлднэ гэдэг үлгэр домог мэт. Гэвч тэрбээр найзуудынхаа хамт эндээс явахаас
тэмцэлдэнэ.

6.Lonely Bones

Жагсаалтын зургаадугаарт Алиса Себолдын бүтээл орсон байна. Тэрбээр уг романаа 2002 онд бичжээ. Энэ роман мөн л кино болж чаджээ. Энэ зохиолд 14 настай өсвөр насны охин хөршдөө алуулна. Тэр нас барсныхаа дараа диваажинд очно. Тэрбээр түүний эргэн тойронд хүрээлж байсан хүмүүс болох гэр бүл, найз нөхөддөө энэ талаар хэлэхээр оролдоно. Түүний аав алуурчинг хэн болохыг мэдэхийг хүссэн ч юу ч хийж чадахгүй. Тэрбээр анхны охиноо алдсандаа асар их харамсч шанална. Гэвч түүний эхнэр дахин хүүхэдтэй болохыг хүсэхгүй. Энэ бүхнээс болон тэдний гэр бүлд асуудал үүснэ. “Lonely Bone” киноны найруулагчаар Петер Жэксон ажилласан ба анх АНУ-д 2009 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр нээлтээ хийсэн бол 25-наас эхлэн дэлхий дахины кино театруудаар гарч эхэлсэн байна. Тус кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо АНУ-д 116,616 ам.долларын ашиг олсон байна. Энэ сарын 18-ны өдөр хүртэл тус кино хойд Америкийн кино театруудаар нийт 42,157,616 ам.долларын ашиг олжээ.  

7. The Help

 

“The Help” нь АНУ-ын зохиолч Катрайн Стокетын бүтээл. Тэрбээр тус романыг 2009 онд бичжээ. Энэ романыг бичихэд тэрбээр бүхэл бүтэн таван жилийн нөр их хөдөлмөр, ур ухаанаа шингээжээ. Роман нь 1960-аад оны үйл явдал, амьдрал болон арьс өнгөний үзлийг харуулдаг ажээ. Африк шивэгчин бүсгүй Жэксон айлын зарц хийнэ. Романд гурван хүний дүрээр тэдний амьдрал цаашид хэрхэн өөрчлөгдөх талаар гардаг ажээ. Дундаж насны Абилин хэмээх африк шивэгчин эмэгтэйн амьдрал цагаан арьстай хүүхдүүдийн дунд өнгөрнө. Тэрбээр ганцхан хүүтэй аж. Түүний нэрийг Минни гэдэг. Гэвч тэрбээр хүүгээ алдана. Зарц эмэгтэйн гэрт мөнгөний асуудал үүснэ. Энэ бүхнийг үл харгалзан тэрбээр ажил олгогч нартайгаа сөргөлдөнө. Цөхрөнгөө барсан түүнд өөр ажил хэрэгтэй болно. Хүний амьдралд тусламж гэдэг зүйл ямагт хэрэгтэй байдаг гэдгийг энэ романд харуулсан байна. 

8.Percy Jackson and the Olympians, Book 3: The Titan’s Curse

“Percy Jackson and the Olympians” нь таван боть номын гуравдугаар дэвтэр юм. Энэ роман 2007 оны дөрөвдүгээр сарын нэгний өдөр худалдаанд гаржээ. Эхний дэвтэр кино болж, “Box Office”-д дээгүүр байр эзэлж байгаа учраас хүмүүс эдгээр таван боть номыг их унших болжээ.

 

 

9.Percy Jackson and the Olympians, Book 4: The Battle of the Labyrinth

Дөрөв дэх боть болох The Battle of the Labyrinth нь 2008 оны тавдугаар сарын 8-ны өдөр худалдаанд гаржээ.

10.A Reliable Wife

Рурал Вискосин нь хөдөө орон нутгийн амжилттай нэгэн бизнесмэн. Тэр зүгээр л боломжийн эхнэртэй, боломжийн амьдралаар амьдрахыг хүссэн. Вискосины гарт Ралп Труиттын зураг атгаастай. Гэвч зурган дээрхи бүсгүйгээс өөр нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй ирж яваа. Тэрбээр хэзээ ч урьд өмнө уулзаж байгаагүй сүйт бүсгүйгээ хүлээн зогсоно. Галт тэрэг уухилан явна. Галт тэргэн дотор сүйт бүсгүй ирж яваа. Тэрбээр сүүлийн захиандаа тэр нэгэн эмэгтэйд бүхнээ зориулна гэж бичжээ. Түүнийг үхэл эсвэл амьдрал хоёрын аль нэг нь хүлээж байгааг мэдэхгүй. Харин бүсгүйд хайр сэтгэл эсвэл мөнгө хэрэгтэй. Тэр эмэгтэй бол хайр сэтгэл, шунал тачаал, эд мөнгөөр ангаж цангасан нэгэн байлаа. Энэ роман бол адал явдал , романтик, аллага гээд бүхэл зүйлсийг багтаасан сайхан ном болж чаджээ. Энэ ном нь 2009 оны гуравдугаар сарын 31-ний өдөр худалдаанд гарсан байна.

Э.Аз

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж