Роберт ди Ниро Мартин Скорсезегийн кинонд тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

Роберт ди Ниро Мартин Скорсезегийн кинонд тоглоно

Найруулагч Мартин Скорсезе бас нэгэн дээрэмчний тухай
кино хийхээр болж түүндээ хуучин найз Роберт ди Нирог тоглуулах
төлөвлөгөөтэй байна. Reuters агентлагийн мэдээлснээр Скорсезе Берлиний
кино фестивалд оролцож байгаа "Хараагдсан хүмүүсийн арал" киноныхоо
хэвлэлийн бага хурлын үед энэ тухай мэдэгджээ. Уг кино нь нас тогтсон
хүмүүсийн дурсамж байдлаар хийгдэх юм байна. Киноны талаар үүнээс өөр
ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. Алдарт жүжигчин Роберт ди Ниро нь
Скорсезегийн "Галзуу бух", "Таксины жолооч", Айдсын тохой" зэрэг хэд
хэдэн нэртэй кинонд тоглосноос хамгийн алдаршсан нь 1995 онд бүтээсэн
"Казино" юм. Энэ кино нь хоёр найзын хамгийн сүүлд хамтран хийсэн
бүтээл ажээ.                                                       

                                                                                                                       
Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж