Үнэртэн зохион бүтээгч Clive Christian-ны бүтээсэн
“Imperial Majesty” сүрчиг өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн тансаг
үнэртэнд тооцогддог. 16 оунсын /нэг оунс нь 30 мл. Тэгэхээр 16 оунс нь
500 грамм гэсэн үг/ хэмжээгээр савлагдсан уг сүрчиг 215000 ам.долларын
үнэтэй. Дээд зэргийн тансаг савлагаатайд тооцогдох уг сүрчигний савыг
цэвэр болроор хийжээ. Тагны доодох хэсэг буюу хүзүүг 18 каратын цэвэр
алтаар хийж, түүн дээр нь таван каратын алмааз эрдэнийг шигтгэсэн
байдаг. Сонирхуулахад, жүжигчин Katie Holmes хуриман дээрээ “Imperial
Majesty”-г түрхэж байсан бол David Furnish-тэй хамт аз жаргалтай
амьдарсан 11 жилийн ойгоо өнгөрсөн жил тэмдэглэхдээ дуучин Elton John ч
бас дээд зэрэглэлийн уг тансаг үнэртнийг хэрэглэжээ. Гэхдээ “Imperial
Majesty” сүрчгийг хэрэглэх боломж энгийн хүмүүст бас бий. 1.69 оунс
хэмжээтэй, бага концентраттайг 865 ам.доллараар худалдаж авч болох аж.
Хэрвээ жинхэнэ парфюм авах хүсэлтэй бол Saks Fifth Avenue-д нэг оунсыг
нь 2350 ам.доллараар худалддаг байна.
Мөн
сонирхуулахад, нэрт үнэртэн бүтээгч асан Henri Almeras 1930-аад онд
тухайн үеийн дэлхийн хамгийн үнэтэй тансаг үнэртнийг бүтээж байжээ.
“Joy” нэртэй уг сүрчгийг тэрээр Jean Patou загварын ордны нэрийн өмнөөс
гаргасан юм. Одоогоос 80 жилийн өмнө гэхэд л тэрхүү тансаг үнэртний
ердөө нэг оунс нь 800 ам.долларын үнэтэй байв. Хэдийгээр одоо уг сүрчиг
дэлхийн хамгийн үнэтэй үнэртэнд тооцогдохоо больсон ч гэсэн тэдгээрийн
тоонд багтсаар яваа. “Joy” сүрчгийн оунс бүрийн найрлагат 10600 цэцэг,
336 төрлийн болгар сарнай, жасмин орсон гээд бодоход ий өндөр үнэтэй
байгаад гайхах зүйл үгүй юм.
Ж.Индра