“Armani”-гийн тансаг даашинзны үзэсгэлэн гарна

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

“Armani”-гийн тансаг даашинзны үзэсгэлэн гарна

2009 оны “Алтан бөмбөрцөг” наадмын үеэр Холливудын нэрт жүжигчин Анн
Хатавэйн гоёсон гялалзсан хөх өнгөтэй “Armani”-гийн тансаг даашинз
эзнээ чимж, олны нүдийг хужирлаж байсан билээ. Тухайн үед олны харц
булааж байсан уг даашинзнаас гадна олон шилдэг бүтээлийг дэлгэн
харуулах үзэсгэлэн удахгүй нээгдэх гэнэ. Дэлхийн загварын ертөнцөд
томоохон байр суурь эзэлдэг нөлөө бүхий Италийн загварын ордон “Giorgio
Armani”-гаас ирэх гуравдугаар сарын 7-нд болох 82 дахь удаагийн Оскарын
наадмыг тохиолдуулан ойрын хугацаанд болж өнгөрсөн кино урлагийн
наадмын улаан хивсний ёслолд оддын гоёсон үдшийн, гоёлын тансаг
загвартай даашинзнуудыг багтаасан үзэсгэлэнг зохион байгуулах болжээ.
“Armani”-гийн Нью-Йорк хотын тавдугаар өргөн чөлөөнд байрлах нэрийн
дэлгүүрт уг үзэсгэлэн нээгдэх бөгөөд Хатавэйн хөх даашинзнаас гадна
өнгөрсөн жилийн Оскарт дуучин Алиша Кийсийн өмссөн ягаан даашинз, мөн
энэ жилийн “Алтан бөмбөрцөг”-ийн үеэр жүжигчин Пенелоп Крузийн гоёсон
хар даашинз гээд олон шилдэг загваруудыг багтаасан байх юм.
“Armani”-гийн улаан хивсний ёслолыг эргэн дурсах энэхүү үзэсгэлэн
гуравдугаар сарын 5-21-ний өдрүүдэд үргэлжлэх ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж