Нийслэлд 18-20 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Нийслэлд 18-20 хэм хүйтэн байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнөөдөр баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшиж баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 31-36 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын сав газраар 22-27 градус, Эхийн голын Баян бүрд болон говийн нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 18-20 градус хүйтэн байна.

    Өглөө 05 цагт Улаанбаатарт: 28 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж