Анжелино Жоли Тимур Бекмамбетовын кинонд тоглохоос татгалзав

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

Анжелино Жоли Тимур Бекмамбетовын кинонд тоглохоос татгалзав

Жүжигчин Анжелино Жоли найруулагч Тимур Бекмамбетовын "Онц аюултай" кинонд тоглохоос татгалзжээ. Үүний улмаас Universal кино компани гол дуруудийн нэгд шинэ хүн хайхын оронд тус төслийг хаахаар шийджээ. Найруулагч хэлэхдээ "Нэгдүгээр хэсэгт нас барсан Жолийн дүрийг амилуулах ямар нэгэн арга олно гэж найдаж байна. Тэгээд ч кино зохиолын ажлыг Эван Спилиотопулос/Evan Spiliotopoulos/-д даатгасан" гэжээ. "Онц аюултай" киноны эхний хэсгийн гол дурд Жеймс Макэвой, Анжелино Жоли, Морган Фримен нар тоглосон билээ. Холливудын орос найруулагчийн анхны том төсөл болох энэ кино дэлхий даяар 300 сая долларын орлого олсон. Харин Анжелино Жоли тус кинонд тоглохоос татгалзсан шалтгаан нь Альфонсо Куароны " Дэлхийн татах хүч" уран зөгнөлт кинонд тоглох шийдвэр гаргасантай холбоотой байв. Уг киноны үйл явдал сансрын аяллын багаас амьд үлдсэн цорын ганц гишүүн дэлхийд үлдсэн охин руугаа буцахын төлөө бүх хүчээ шавхан тэмцэж байгаа эмэгтэйн эргэн тойрон өрнөнө. Киноны зураг авалтыг Дэвид Хеймений /David Heyman/ удирдлага дор Legendary Pictures кино студэд бүтээнэ.
                                                                                                                         Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж